
Лондон-2012 олимпийн наадамд амжилттай оролцсон, Монголын спорт-олимпизмийн төлөө чамгүй олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан хүмүүст төрийн хишиг хүртээхээр Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа бололтой. Тэдний дунд Лондоны олимпийн медалийн салхийг хагалсан жүдоч С.Ням-Очир, түүний болон манай олон шилдэг жүдочдийн багш "Хангарьд" клубийн дасгалжуулагч Ш.Бат-Орших, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Үндэсний шигшээ багийн албаны спортын эмнэлгийн албаны ерөнхий эмч Ч.Насанбат нар байгаа гэнэ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ