Хичээлийн нээлт амралтын өдөр болно

img

Энэ хичээлийн шинэ жил амралтын бямба гаригт тохиож байгаа ч сургуулиуд нээлтээ хийх аж. Учир нь энэ тухай шийдвэр салбарын яамнаас гарсан байна.  Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал багатай өдрөөр сургуулиудын нээлтийг хийх нь замын түгжрэлийг сааруулах нэг үндэс гэж үзжээ. Үүнд дуусаагүй байгаа нийслэлийн зам засварын ажил ч мөн нөлөөлж байгаа юм. Замын түгжрэлийг багасгахаар олон арга хэмжээ авч байгаагийн нэгээхэн хэсэг аж. Боловсролын яамны сайд Л.Гантөмөр “Хүн бүр дор бүрнээ хичээж энэ мэтчилэн олон арга сүвэгчлэх ёстой” хэмээн дээрх санаачилгыг хөхиүлэн  дэмжсэн байна.

Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зөв бямба гаригт хүмүүс завтай хүүхдээ хүргэж өгнө
2012-08-24