
Гэрлэх ёслолын ордон, Монгол костюмс төвөөс хамтран монгол хуримын ёс заншил, эрхэмсэг оршихуйг сурталчлан таниулах зорилгоор “Монгол хуримын эрхэмсэг оршихуй” өдөрлөгийг өнөөдөр12.00 цагт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр эртний монголын олон үндэстэн ястны хувцас эдлэл, үс засалт, орчин цагийн монгол хуримын хувцасны загварын үзүүлбэр үзүүлэх юм.
"Монгол костюмс" төвөөс өдөрлөгт оролцогч залуу хосуудад хуримын хувцасны хямдралтай үйлчлүүлэх картыг гардуулах аж.
Өдөрлөгт судлаач, эрдэмтэн Г.Баяндалай, Л.Дашням, Ч.Зэгиймаа, У.Эрдэнэбат, Б.Солир, Т.Намжил нар оролцож, монгол хурим, ёс заншил уламжлалын талаар сонирхсон асуултуудад хариулт өгнө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ