Энэ өдөр дэлхийн түүхнээ

img

Өнөөдөр наймдугаар сарын 24. Энэ өдөр манай гаригийн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлуудаас дурдая. Анхны хэвлэмэл номын технологийг санаачлагч Иоганн Гутенберг 1456 оны энэ өдөр Библи судрыг хэвлэжээ. 1814 онд колонийн дайны үеэр Британийн цэргүүд Вашингтон хотод нэвтэрчээ. 1821 онд Кордоба хотод байгуулагдсан гэрээгээр Мексик, Испанийн дайн өндөрлөж Мексик улсыг тусгаар улс болохыг испаничууд хүлээн зөвшөөрчээ. 1875 онд ахмад Мэттью Уэбб гэгч эр Ла Маншийн хоолойг хөндлөн гулд сэлж гарсан анхны хүнээр тодорчээ. Үүнээс хойш энэ амжилтын эзэн болж алдар хүнд олохыг хичээсэн олон хүн Ла Маншийг сэлж гаталсан нь бий. 1891 онд Томас Эдисон анхны кино зургийн аппаратыг патентжуулжээ. 1931 онд ЗХУ болон Франц улс харилцан үл довтлолцох гэрээ байгуулжээ. 1942 онд Дорнод Соломоны арлуудын орчимд Япон, АНУ ширүүн тулалдаан хийжээ. Энд Японы нисэх онгоц тээгч Рүёо хөлгийг америкчууд живүүлсэн гэдэг. 1944 онд АНУ тэргүүтэй холбоотны цэргүүд Францын нийслэл Парис хотыг чөлөөлөхөөр давшилтад оржээ. 1981 оны энэ өдөр Битлзийн Жон Ленноны аллагад буруутай хэмээгдсэн Марк Дэвид Чэпменд 20 жилийн ял оноожээ. 1991 оны энэ өдөр Укриан улс тусгаар тогтносон улс болохоо зарлав. Шинэ зуун эхэлснээс хойш энэ өдөр дэлхийн түүхэнд нэгэн эмгэнэлт үйл явдлаар бичигджээ. Энэ нь 2004 онд Чеченийн амиа золиослогчид ОХУ-ын Москвагийн Домодедовогийн ниcэх буудалд 89 зорчигчийн амийг хөнөөсөн явдал юм. Ийнхүү энэ өдөр дэлхийн түүхнээ олон үйл явдал тэмдэглэгдэн үлджээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ