Нийслэлийн 50 сургууль, цэцэрлэгийг төвийн шугамд холбоно

img

Нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-нд болно. Улсын драмын эрдмийн театрт болох уг зөвлөгөөнөөр салбарын шинэ сайд, хотын шинэ даргад ажлын тайлан, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар танилцуулах гэнэ. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, манай хүн амын тоо харьцангуй нэмэгдэж байгаатай холбоотой шинээр сургууль, цэцэрлэгийг нэмэх зайлшгүй  шаардлагатай байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад хүндрэлтэй байгаа асуудлын нэг нь газрын асуудал юм. Газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ч мөн зөвлөгөөний үеэр танилцуулах аж. Цаашид төвлөрсөн дулааны сүлжээнд холбогдоогүй 50 гаруй сургууль, цэцэрлэгийг төвийн шугамд холбох ажлыг хийх гэнэ.

Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zub bolj bn Surguuli tcetcerlegiin dulaaniig Anu -servis gedeg companu uuriin zyyxaar xangadag yum Ene companii zaxiral Injinashi gedeg xyn n niisleliin agaariin chanariin albanii darga baisan geed boddoo Niisleld maani iim zavaan yumnuud bii bolson boloxoor ulam muuxai bolood baigaam daa
2012-08-24