Тэсрэх бөмбөг бус үзүүлэх сургуулилт байжээ

img

"Өнөөдөр өглөө нисэх байсан бүх нислэг нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан байж магадгүй гэсэн шалтгаанаас болж хойшилсон байна". "Сэжиг бүхий ууттай зүйл олдсон тул "Чингис хаан" нисэх буудлын хамгаалалтын албаныхан даруй арга хэмжээ авч онгоцонд суусан зорчигчдоо буулгаж, ирсэн нислэгийг хоолойд залгаагүй байна" Мөн "тэсрэх бөмбөг аюулгүй болгохоор  “Чингис хаан” онгоцны буудалд одоогоор онц байдал зарлаад байна" гэсэн мэдээлэл тархаад байсан юм. Гэвч энэ бүхнийг холбогдох хүмүүсээс тодруулахад,  ИНЕГ-аас зохион байгуулж байгаа үзүүлэх сургуулилт гэдгийг хэлсэн юм. Харин "Чингис хаан" нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа манай сурвалжлагчийн " өглөө ариун цэврийн өрөөнөө сургуулилтад хэрэглэдэг уутанд хийсэн зүйл олдсон" гэх яриа  байгаа талаар мэдээллээ. Удахгүй энэ талаар албаны хүмүүс мэдээлэл өгөх гэнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

surguulilait yum bol hetsuu yum bna.buudal jijigdeed hetsuu bhad arai tolgoigoo ajilluulj surguuliltaa hsen n deer gj bdoj bna.ajiluulah yumandaa tolgoigoo sain ajilluulj sur.
2012-08-24
boo:
unen yum uu yu bolood bn
2012-08-24
жж:
сургуулилт юм бол зорчигчдийн зардлийг хэн хариуцах вэ
2012-08-24
hhhhhhhhh:
ийм өндөр зардалтай сургуулилт гэж бх уу,худлаа юм шиг сонсогдож бна .асуудал гарсан нь унэн бол унэн ийг хэлэх хэрэгтэй ,нуух шалтгаан бхгуй. харин ч урдчилан сэргийлж чадсан бна
2012-08-24
жж:
сургуулилт юм бол зорчигчдийн зардлийг хэн хариуцах вэ
tenegteed bgaach
2012-08-24
Хүн нь буудалдаа багтахгүй, хоол унд олдохгүй хэцүүхэн байсан даа. Машины зогсоол ч байхгүй. Ард түмнээр арай ингэж тоглож болохгүй.
2012-08-24
tsog:
Иргэний Нисэхийн дарга нар өнөөдөр шинэ сайд ирнэ гэсэн сургаар жүжиг найруулав. Үр дүнд нь нислэгүүд 3 цагаар саатаж зорчигч нар дамжих нислэгээсээ хоцров.
2012-08-24
Галигаагийн Баярсайхан:
Ирак руу цэргээ оруулахыг 10 жилийн өмнө би эсэргүүцэн тэмцсэн ч үр дүнд хүрээгүй. Орос, Хятадын дунд нуугдсан тулдаа л тайван яваа юм.
2012-08-24
tenegteed bgaach