
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнийг нь хязгаарлахаар болсон билээ. Энэ арга хэмжээ маргаашнаас эхлэн хэрэгжихээр болсон. Тодруулбал, даваад 1, 6 мягмарт 2, 7 лхагвад 3, 8 пүрэвт 4, 9 баасан гаригт 5, 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл 08.00-22.00 цагийн хооронд дараахи хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү зохион байгуулалтад Онцгой Байдлын Ерөнхий газар, гал түймэр, түргэн тусламжийн төв, Нийтийн тээврийн автобус, такси, Төрийн тусгай хамгаалалтын авто бааз зэрэг газрын тээврийн хэрэгсэлд дээрх захирамж хамаарахгүй юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ