
Өнөөдөр өглөө нисэх байсан бүх нислэг, нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан байж магадгүй гэсэн шалтгаанаас болж хойшилсон билээ. Энэ талаар дөнгөж сая МИАТ-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд "Өглөө "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигчдыг бүртгэх танхимын хогийн савнаас ууттай үл мэдэгдэх тэсрэх бодис олдсон. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, "Чингис хаан" нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан. Шалгалтаар тэр нь сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсан. Тиймээс тэр зүйлийг хэн авчирсан болохыг тогтоохоор ажиллаж байна" гэсэн юм. Мөн "Одоо олон улсын нислэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд зорчигчдын нислэг саатсан хохирлыг тухайн авиа компаниуд нь хариуцахаар болсон" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ