
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын гишүүн, Байгалийн баялаг, ашиглалт экологийн хорооны дэд дарга М.В Слипенчук бараалхав.
Уулзалтын эхэнд М.В Слипенчук нь"Монгол Улстай хиллэдэг Оросын Холбооны Буриад, Эрхүү, Алтайн хязгаарын бүсүүдийг нэгтгэсэн 15 гишүүнтэй бүлэг ОХУ-ын Төрийн Думд байгуулснаа Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгажээ. Бүлэг байгуулснаар Монгол Улсын хил орчмын харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно" гэлээ.
Мөн "Байгал нуурын форум" гэж байгуулагдсан. Энэхүү форум саяхан хуралдаанаа хийсэн бөгөөд цаашид энэ тал дээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Байгаль орчноо хамгаалах, экологи хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн идэвхтэй байр суурийг дэмжиж, бүс нутгийн байгаль орчныг хамгаалах асуудлаар хамтран ажиллахаа мэдэгджээ.
Мөн Буриад болон Оросын Холбооны Улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх арга замын талаар санал солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ