"Намрын ногоон өдрүүд-2012"-т олон улсын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно

img

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хоршооолын салбарыг сурталчлах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2012” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Долоо дахь жилдээ болж байгаа энэхүү үзэсгэлэн Улаанбаатар хотноо ирэх сарын 25-наас аравдугаар сарын 02-ны хооронд “Мишээл Экспо” төвд болно. Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээнд нийслэл, орон нутгийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчдэд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон улсын үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоороо онцлогтой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bee:
nersnii 100 iin bolovsruulsan shuus boondoj zarna.hovsgol aimag moron sum 1-11-6 99388222
2012-09-30