Ухаалаг гар утас, таблетын зах зээлд тэргүүлэгч Apple болон Samsung компаниуд зохиогчийн эрх зөрчсөн гомдлоор бие биенийгээ шүүхэд өгөх болсон билээ. Компаниуд хоорондын маргаан АНУ-д шийдвэрлэх шатандаа явж байгаа бол БНСУ дахь маргааны шийдвэрийг шүүгч танилцуулсан байна.
Шүүх хоёр талын хэд хэдэн бүтээгдэхүүнийг тус улсад худалдаалах эрхэнд хязгаарласан хориг тавьсан юм.
Шүүхийн дүгнэлтээр АНУ-ын Apple компани Samsung-ийн хоёр зохиогчийн эрхийг, харин БНСУ-ын компани Apple-ийн нэг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Худалдааны хориг Apple-ийн бүтээгдэхүүн iPhone3GS, iPhone4 болон iPad, iPad2 таблетуудад хамаарах юм. Мөн Samsung-ийн Galaxy SI, SII гар утас болон Galaxy Tab, Galaxy Tab 10.1 таблетуудад хамаарна.
Шүүхийн шийдвэрээр Apple 40 сая вонныг, Samsung 25 сая вонныг өрсөлдөгч компанидаа өгөхөөр болжээ.
Ц.Мишээл