Төрийн ордныг нээлттэй болгох шийдвэр гарна

img

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ энэ бямба гаригт буюу 2012 оны 08 дугаар сарын 25-нд анхны хуралдаанаа хийнэ. Төрийн ордныг нээлттэй болгох ажлын явцтай Засгийн газрын тэргүүн өчигдөр танилцсан бөгөөд анхны хуралдаанаараа энэ асуудлыг  шийдвэрлэхээр боллоо.

Хуралдаанаас гарах шийдвэрийн дагуу 08 дугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох юм. Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно.

Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za ter chingisiin hushuuguu sain harj tsagdah hun baih heregtei shuude. hadag suu arts hujeer duuren baliar yum bolgochih viidee.
2012-08-24
СБ:
Сүхбаатарын хөшөөг нүүлгэе
2012-08-24
Сүхбаатар:
Миний хөшөөг төрсөн нутагт минь эсвэл хотын аль нэг дүүрэгт зөөж аваачаад өгөөч дэ, Чигис хаантайгаа сөргөөцөлдмгүй байна
2012-08-24
Zugeer l uud haviar ni yvuulah biz
2012-08-24
yamar saihan yum be ard tumneesee tasarchihsan bsan chini odoo chingisiin hushuunduu ch gesen oirtoj ochij boloh nee
2012-08-24
Tegeed l ter ih haany hushuu umnuh shatan deer shavaaraldaj suuchihaachaad l tamhi tataj,nus tseree hayad suuh vii dee. Ingej hamaagui zagnyylj bolohguui shuu.
2012-08-24
hunnu:
Zohion baiguulalt talaasaa sain bh heregtei. Manaihan l bson hoino adaglaad l nus tser,hogoo hamaagui hayana. Iimerhuu jijig yum shig murtluu tom asuudal deer sain anhaaraarai.
2012-08-24
hunnu:
Turiin ordony ayulgui bdal aldagdahgui biz? Busdaar bol demjij bna!!!
2012-08-24
Алтанхуягт баяр хүргэе. татварын мөнгөөр хийсэн зүйлийг ард иргэд чөлөөтэй үзэх боломж олгож байгаад.Хотын иргэн
2012-08-24