Каддафийн дэмжигчдийн танк, зэвсгийг хураалаа

img

Ливийн Засгийн газар удирдагч асан Муаммар Каддафийн дэмжигч цэргийн бүлэглэлээс зуу гаруй танк, 30 орчим пуужинг Триполигийн ойролцоо орших Тархуна лагераас нь хураасан байна. Хэдий уг бүлэглэл Ливи улс болон хувьсгалыг дэмжиж, хамгаалахаар бий болсон ч эцэст нь үйл ажиллагаа нь эсрэгээрээ эргэсэн гэж тус улсын Дотоод хэргийн сайд хэлсэн юм. Эдгээр зэвсэг, хэрэгслүүдийг хураасан талаар эрх баригчид пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Ливи улсын шинэ Засгийн газар Каддафигаас хойш үлдсэн зэвсгийн үлдэгдлүүдээс ангижрахаар хичээж байгаа юм. Ням гаригт нийслэл Триполи хотод байрлах Дотоод хэргийн яам болон хуучин Эмэгтэйчүүдийн цэргийн академийн ойролцоо машины дэлбэрэлт болсон бөгөөд үүний ард уг бүлэглэлийг байсан гэж үзэж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naad 30 puujing ni tsagaan ordon deer ni 1 tseg xiicheesee bilee xogiin amerikuud
2012-12-21
maluud sain xynee novshiin amerikiin xatgaasaar ygyi xiisen dee ta nar odoo nar yzexgyi baij baigaad novshiin amerikuudiinxaa gart muxuluu xyleedee
2012-12-21