Хэдэн мянган хатаасан далайн морь хураажээ

img

Азийн орнууд руу хууль бусаар экспортлох гэж байсан 16 мянга гаруй хатаасан далайн морийг перугийн цагдаа нар хураасан байна. Худалдаачид нь нийслэл Лима хотын гудамжнаа ачаагаа орхин зугатсан байна. Уг хууль бус бараа 250,000 ам.долларын өртөг бүхий байжээ. Хэдий далайн морь агнах нь Перуд хориотой байдаг ч хилийн чанадад өндөр үнээр борлуулагддаг учир хорионы хэрэгжилт муу байдаг байна. Хатаасан далайн морины нунтагийг Хятад, Япон улсуудад уламжлалт эмчилгээ болон бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэгч болгон ашигладаг юм. Мөн багтраа өвчний эмчилгээнд хэрэглэдэг байна. Хойд Перугийн дулаан ус нь уг амьтны үржилд орох тун таатай нөхцөл болдог бөгөөд Ховордсон амьтдыг худалдаалах Олон улсын конвенцээр хамгаалагдсан байдаг юм. Өнгөрсөн жил дэлхий даяар нийт 20 тонн хатаасан далайн морь хураасан бөгөөд хагас тонныг Перугээс хураажээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dalain morid hoorhii amitad olnoor ni amiig ni horooson baina shyydee
2012-09-02