Таванбогд уул, Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгов

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Төрийн тахилгын асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа. Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна. Үүгээр жил бүр үйлдэх төрийн тахилгын ёслолын тоог цөөрүүлж жилд хоёроос илүүгүй удаа хийхээр болжээ.Ерөнхийлөгчийн зарлигийг ойрын үед орон нутгийн удирдлагуудад ёслол төгөлдөр гардуулах юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бөа:
Манай сумын урд байдаг уулыг тахилгатай болго. би их шүтдэг. Бас манай зүүн талд байдаг уулыг манай назын ээж их шүтдэг бас тахимаар байна таниар. худлаа гэвэл хүмүүсээс асуу Элбэгдлоржоо
2012-08-24