Урлаг соёлын шилдгүүд тодорлоо
Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн видео клипний шилдгийг тодруулдаг “Mongolian Music Video Awards” найм дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэ жил “Органик ирээдүйн төлөө хамтдаа” гэх уриан дор зохион байгуулсан тус наадам ногоон хивсэн дээгүүр уран бүтээлчдийг алхуулж, 15 номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип шилдэгийн төлөө өрсөлдсөн юм.
- Шилдэг санаа: “Хаган филмс” студи “Моханик” хамтлаг “Будагчин” дууны клип
- Шилдэг продюсер: “Sweetymotion” хамтлаг “You are so sexy” дууны клип. Продюсер Б.Чинбат.
- Шилдэг найруулагч: Д.Болд “Хээрийн салхитай аялгуу” “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар, Борхүү
- Шилдэг зураглаач: “Киви” хамтлагийн дуучин Ука “Би нислээ” “Lemon” продакшн
- Шилдэг зураач: “Sweetymotion” хамтлаг “You are so sexy” “Hero” энтертайнмент
- Шилдэг график, эвлүүлэг: “Гурван охин” хамтлаг “Hot Disko” “Hero” энтертайнмент
- Шилдэг дебют: “Анир” студийн бүтээл “Uvertura” хамтлагийн дуулсан “Цагийн аяс” дууны клип
- Шилдэг дүр бүтээлт: “Sweetymotion” хамтлаг “You are so sexy”
- Шилдэг имиж бүрдүүлэлт: “Anemone” хамтлаг “Хаврын хайр” “Wanted” entertainment
- Олны таашаалд нийцсэн клип: Бажи хамт Ч.Цэлмүүн “Хол зай” дууны клип 10794 саналаар “Lu entertainment”
- Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип: Д.Болд “Хээрийн салхитай аялгуу”
- Хип хоп хамтлаг дуучдын шилдэг клип: “Ice Тop” хамтлаг “Харьд байгаа Монголчууд” “2016” студи
- Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип: “Хаган филмс” студи “Моханик” хамтлаг “Будагчин”
- Сонирхогчдын шилдэг видео клип: “L Boys” хамтлагийн “Хайрлах хүсэл” А.Билгүүнжаргал
- Электро хөгжмийн шилдэг клип: “Cat Walk” хамтлаг “One night stay” “Wanted” entertainment

СЭТГЭГДЭЛ БИЧИХ