Хуучин виза картаараа 10 сар хүртэл явна

img

Оюутны виза картны наалтын захиалгыг энэ сарын 25-наас авч эхлэнэ. Өмнө нь МОХ–н дээр очиж захиалга өгдөг байсан бол энэ жилээс эхлэн сургуулиараа дамжуулан захиалж авах аж. Ихэнхи оюутан хичээлийн эхний сард картаа захиалж амждаггүй. Тиймээс аравдугаар сарын нэгэн хүртэл хуучин оюутны виза карт болон наалтаараа нийтийн тээврээр үнэгүй зорчих юм байна. Харин ирэх даваа гарагт шинэ виза карт болон хүчинтэй наалтын үнийг албан ёсоор зарлах аж. Картын захиалга өгөхдөө сургуулийн тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, төлбөрийн хамт сургуулийнхаа оюутны холбоонд тушаах юм. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ