
Тасганы овооны баруун чиглэлтэй замыг түр хаажээ. Үүний улмаас Гандангаас Гэсэр сүм чиглэлийн автозам ихээхэн ачаалалтай болж, иргэдийн бухимдлыг үүсгэж байгаа юм. Тус замыг хаасан талаар автозамын газраас тодруулахад тасганы овооны замд манай газраас зам засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй инженерийн ажил хийгдэж байж магадгүй гэлээ. Ямартаа ч энэ сарын 27-ний даваа гариг хүртэл тус зам хаалттай байх аж. Мөн өчигдрөөс Цэргийн хотхон Орбитын чиглэлийн замыг хааж зам засвар шинэчлэлийн ажлыг хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 газар зам засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ