
Ухаалаг гар утас, таблетын зах зээлийн тэргүүлэгчдийн патентын маргаан АНУ-д эцэслэн шийдвэрлэгдлээ. Шүүгч БНСУ-ын компанийг Apple-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн 1,05 тэрбум ам.доллар төлөх шийдвэр гаргажээ. Мөн Apple Samsung-ийн хэд хэдэн зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдлыг буцаалаа.
Шүүгчид Samsung компанийг Apple-ийн програм хангамж, дизайны зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Apple өрсөлдөгчийнхөө зарим бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд худалдаалах хориг тавиулах хүсэлт гаргаж магадгүй. Өмнөх тохиолдлуудаас харахад Samsung ч давж заалдах бололтой.
Шүүгчийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаа Apple компани энэ явдал нь хулгай хийх нь буруу гэдгийг сайн ойлгуулсан хэрэг боллоо гэсэн бол Samsung энэ шийдвэр америкийн хэрэглэгчдийн сонголтыг танаж байна. Үнэ нэмэгдэж, сонголт багасах болно гэсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ