Ерөнхий сайд зам засварын ажилтай танилцана

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  болон Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2012 оны энэ сарын 26-ны өдөр буюу Ням гаригт Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцана. Ерөнхий сайдыг дагалдаж Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр нар явах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар энэ бүрэлдэхүүнд багтсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Яармагын гүүрээс Нисэх Яармагийн товчоо хүртлэх 13,7 км авто зам болон Зүүн 4-н замаас Ботаникийн эцсийн буудал хүртлэх 4.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцана. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

долгор:
замын инженерүүдыг солонгос япон америк канадад улсын зардлаар сургах хэрэгтэй гэхдээ хот хөдөө гийн толгойтой сурах эрмэлзэлтэй хүүхдүүдийгл олж төлбөрийг нь төлж сургах ,төлбөр төлж чадахгүй айлын хүүхдүүд дунд толгой сайтай гоц хүүхдүүд байж л байгаа тэд л сайн сурна даа томчуудын хүүхдүүд инженерээр сурах сонирхол бабга байдаг байх л даа
2012-08-25
нацаг:
төрийн сангаас замын санг тусгаарлах хэрэгтэй,
2012-08-25
zochin:
тендерт ялсан улсын хөрөнгөөр одоо гүйцэтгэж байгаа замын компаниуд ажлаа хугацаандаа чанартай хийхгүй бол гүйцэтгэл урьдчилгааг өгөхгүй байх чанаргүй зам тавьсан гээд мөнгийг нь өгдөггүй л байсан ш дээ одоо болохоор яаагаад тэгэж болохгүй гэж баталгаат хугацааг 2-жил болгох хэрэгтэй
2012-08-25