Канье Уэстэд Кардашианы сонголт таалагдсангүй
Реппер Канье Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар үерхдэгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл Кимийн реалити шоуны сүүлийн анги дээр найз залуу нь түүнийг бүх хувцсаа хаяхыг шаардсан байна. Хэрэв тэгвэл шинэ хувцас авч өгөхийг санал болгосон юм.
Канье Уэст реппер төдийгүй загвар зохион бүтээгч бөгөөд Ким түүнтэй үерхсэнээс хойш хувцасны сонголт нь илт өөрчлөгдсөн. Гэхдээ Каньегийн сонгосон хувцас бүр зохимжтой байдаггүй. Жишээлвэл түүний зохиосон тугалын арьс, сувдаар хийсэн гутал их л онцгүй хэмээн шүүмжлэгчид дүгнэдэг юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ