
“Хайрласанд минь уучлаарай” дуугаараа тайзан дээр гарч ирсэн Э.Энх-Эрдэнэ нэг хэсэг Б.Батцэцэг гэх эгчмэд бүсгүйтэй нэр холбогдож явсан. Дууны зохиогч нь дуучинтайгаа нэр холбогдсон энэ явдал “Хайрласанд минь уучлаарай” дууг хит болоход ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Тэгвэл дуучин залуу энэ дууг ямар ч эзэн холбогдогч байхгүй хэмээн мэлзэж, элдэв сенсааци дэгдэхээс болгоомжилж явсан ч хайрын нууцаа удаан хадгалж чадсангүй. Найз нөхдийнхөө урилгаар найр хурим хэсч яваад нэлээд халамцсан тэрбээр “Энэ дууны эзэн нь нэг хөөрхөн бүсгүй бий.
Хайр сэтгэлээрээ холбогдож, хамт амьдрах гэж оролдсон ч харамсалтай нь бүтээгүй. Тэгээд одоо энэ дууг дуулах бүртээ тэр бүсгүйтэй өнгөрүүлсэн хайрын дурсамжаа сөхөж хардаг” гэж доголон нулимс дуслуулан байж ярьжээ. Инженерээс дуучин руу урвасан Э.Энх-Эрдэнэ ийнхүү анхны дуу нь азгүйтэл авчирсан хайрын дурсамж болно гэж санаагүй бололтой. Тэрбээр сүүлийн үед уг дууны шүлгийг бичсэн Б.Батцэцэгтэй хамтран хэд хэдэн хайрын дуутай болохоор шаргуу хөдөлмөрлөж байгаа гэсэн. Магадгүй тэр ээлжит дурлалынхаа түүхийг дуу болгох ч юм билүү, хэн мэдлээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ