
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд рок поп одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран “Их хуралдай” тоглолтыг өнөөдөр Соёлын Төв Өргөөнд хийх гэж байна.
Энэхүү тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш, дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, гитарчин Д.Өлзий-Орших, “Никитон” хамтлагийн гитарчин Ц.Цогтбаяр зэрэг рок попын одод нэг дор чуулж, ая дуугаа өргөнө. Энэ өдөр бүх дууны хөгжмийг Монгол төрийн Үндэсний их найрал хөгжимдөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ