Маргаашнаас төрийн ордон нээлттэй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн ордонг нээлттэй болгох шийдвэр гаргалаа. Маргааш11.40 цагаас төрийн ордонг түмэн олондоо нээлттэй болох ёслолын ажиллагаа болох юм. Үүнээс хойш иргэд Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулах боломжтой болно. Энэ өдрөөс хойш долоо хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагаас Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ