
“Худалч залуу” киногоороо үзэгчдийн элгийг хөшөөх шахсан “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү сүүлийн үед олз омог ихтэй яваа аж. Өнгөрсөн онд УДЭТ-ын тайзнаа тавигдсан “Эхнэрээ зээлээч” жүжгийн зохиолтой тун адилхан сэдэвтэй энэхүү бүтээлээ кино болгож чадсан жүжигчин залуу сэргэлэн нь дэндсэн гэмээр эр. Насаар эгчмэд эхнэрийнхээ хайр халамжаар гайхуулан байж олны анхаарлыг татсан тэрбээр дөнгөж төрсөн нялх охиныхоо зургийг гурван сая төгрөгөөр үнэлж байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй, өөрийнхөө продюссерлэсэн киноны төгсгөлд охиныхоо зургийг оруулж, аз жаргалтай гэр бүлийн амьдралын тухай уран яруу гэгч нь өгүүлжээ. “Х-Түц” продакшнаас холбогдсон гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү хоёр хэсэгтээ л хэвлэлийн “од” болж байсан бол, өдгөө нялх охиноо дэлгэцийн “од” болгохоор зэхэж эхэлсэн бололтой. Оддын амьдрал аа, гэж...
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ