
“Лондон-2012” паралимпийн XIV наадам эхлэх торгон мөч ойртсоор. Энэ удаагийн паралимпийг сурвалжлах эрх авсан “Шууд” телевизийн баг өнөөдөр өглөө Их Британийн нийслэл Лондон хотыг зорилоо.
“Лондон-2012” паралимпийн XIV наадамд эх орноо төлөөлж зургаан тамирчин буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Тодруулбал жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар оролцох юм. Их Британийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг хэдэнтээ мандуулах паралимпийн баг тамирчдадаа амжилт хүсье.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ