
Монголын Залуучуудын эв нэгдлийн баяр "Залуучуудын өдөр" өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монголын Залуучуудын холбооны удирдлага, гишүүн дэмжигчид, Монголын нийт залуучууддаа баярын мэнд хүргэжээ. 1921 оны наймдугаар сарын 25-нд "Бошгыг халах Залуучуудын эвлэл" Нийслэл хүрээнд 17 хүний бүрэлдэхүүнтэй үүсч, Ерөнхий хороогоо байгуулснаар Монголын Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөн түүхтэй. Улмаар 1991 онд ардчилсан хувьсгалын давалгаанаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн залгамжлагч Монголын Залуучуудын Холбоо мэндэлжээ.
1996 онд Улсын Их Хурал Монголын Залуучуудын эв нэгдлийн баяр "Залуучуудын өдөр"-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэж байх тогтоол гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ