Сангийн сайд агентлагуудын ажилтай танилцана
Сангийн сайд Ч.Улаан яамныхаа харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 26-ны 11.00 цагт Гаалийн ерөнхий газарт, 14.00 цагт Татварын ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, агентлагуудын санал бодлыг сонсож, зааварчилгаа өгөх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ