Рембрантын зургийг шуудангаар илгээгээд алджээ

img

Норвегийн нийслэл Осло хотоос 80 км зайд орших “Соли Бруг” галлерей алдарт зураач Рембрантын 8,600 ам.долларын үнэ бүхий бүтээлийг шуудангаар илгээж байгаад алдсан байна. 1658 оны хавьцаа бүтээсэн, бичгийн хүн Lieven Willemsz van Coppenol-ын уг зургийг английн нэгэн худалдаачнаас худалдан авч байсан аж. Буухиа шуудан эсвэл тусгай даатгал өндөр үнэтэй байдаг учир галлерейн ажилчид ердийн шууданг ашигладаг байжээ. “Ийм зүйл тохиолдсон харамсаж байна. Бид түүнд тэдэнд үнэ бүхий зүйлийг тохиромжтой шуудангаар явуулахыг зөвлөж байсан” хэмээн шуудангийн салбарын төлөөлөгч хэлсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ