Камбожид 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээрийн дагуу дипломат болон албан паспорттой иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ