Төрийн ордон иргэдэд нээлттэй болов

img

Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 25-ны бямба гарагт бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийлээ. Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ыг иргэдэд нээлттэй болгож, автобензин, дизель түлшний хангамж, ургац хураалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. ~ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдан анхны шийдвэрээрээ Төрийн ордоныг иргэдэд нээлттэй болголоо. Ингэснээр өмнө нь хаалттай байсан “Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө-цогцолбор”-т иргэд, оюутан, сурагчид тэмдэглэлт ой, хурим, олон нийтийн бусад арга хэмжээ зохиох үедээ Төрийнхөө ордонд зочилж, Чингис хаан болон бусад хаан, баатрын дурсгалт хөшөө, галерей, Төрийн түүхийн музейг үзэж сонирхох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл 08 дугаар сарын 26-ны ням гаригийн морин цаг буюу 11.40 цагаас хойш иргэд Төрийнхөө ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу Чингис хааны хөшөө талаас чөлөөтэй нэвтэрч, Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд саад учруулалгүй Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр, иргэний харилцааны талаарх баримтыг сонирхон, их хааныхаа хөшөөнд мөргөж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн зургаа татуулах боломжтой. Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэх үед ямар нэгэн бичиг баримт, төлбөр шаардахгүй юм байна. Төрийн ордоныг олон нийтэд нээлттэй болгох нь иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх, соёлоо дээдлэн хүндлэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэн ийм шийдвэр гаргажээ. Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиож байгаа. Цаашид 7 хоног бүрийн бямба, ням гаригийн 11.40 цагт төрийн хүндэт харуул Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байх бөгөөд иргэд энэ үеэр хүндэт харуулынхантай дурсгалын зураг авахуулж болно. Түүнчлэн тэмдэглэлт баярын өдрүүдэд хүндэт харуулын цэргүүд Д.Сүхбаатарын талбайд 09 цагаас Төрийн далбаа мандуулах ёслол хийж байхаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
ardchilal heterwel anarhi bolno shv de,altanhuyag koko awah gej l sonin sonin yum hgd bh yum, tegj olon hvnii hold daragdsan tm gazar gadaad dotoodiin olon hvn dotuur ni selgvvtsej nulimaj bna shv de
2012-09-21
ganaa:
manaih shig toriin 3n ondorlog ni neg dor bdag bairladag iim ulsad hamgiin tohiromjgvi, aan gadaadiin ornuudad parlament ni neelttei bdag ter ni dangaaraa bdag uchraas olon niited neelttei bdag,tgd ch tend ni dotor ni ajillaj bga hvmvvsd yamar ih hvndreltei bgag bodoltsoh estoi zvgeer l ard tvmnees onoo tsugluulah gej iim sonin shiidwer gargahaa bolih heregtei.
2012-09-21
irgen:
odoo l neg ardchilsan orni irgen gedgee mederch ehelj bn vgvi yu aan naizuuda,!! tuilshrahgvigeer!!!!
2012-08-27
Zochin:
Turiin yoslol hundetgeliin urguund oruulna gesen bolohooos ordon dotor hen hamaagui yavna geegui baigaa bzde. Tegeed ch amerikchuud tsagaan ordondoo chuluutei orood l uzej hardag shdee. Surtei garuu chi chin harin.
2012-08-27
zochin:
Mash zuw bodlogo bn shuu
2012-08-26
Ardchilsan orond turiin ordon bolon parlamentiin ordon ni neelttei bdag. Uneheer zuv shiidver gargasan bn.
2012-08-26
zochin:
tanii yariad baigaa zuil chini toriin ordond hamaagui harin uul ovoond tengert oirhon ariun gazart hamaatai, uuniig bas yalgaj salgah heregtei, uul ovoond harin hen durtai ni garch bolohgui
2012-08-26
mash tom aldaa xiilee ene zasgiin gazar toriin unet oyunii zuiliig bas toriin erx baiguulga tom deed gazriig xumuusd neelttei orj gardag gishgedeg gazar bolgono gej yu gesen ug we? eniig boliulax eregtei ene shiidweriig ers eserguutsej bnaa. Mongoliin toriig emdex medexgui xumuus garch ix uimuulex bolloo . mgliin toriig xamgaalj bxiig xusii!! mongoliin tord bgaa gishuudee. ene mash bueruu shiidwer bna xana ch toriin ordond xu nxamaagui zorchej chaddgui troiin deed er xbarix ordon shuude, yu gesen ug we??
2012-08-26
Zochin:
Turiin yoslol hundetgeliin urguund oruulna gesen bolohooos ordon dotor hen hamaagui yavna geegui baigaa bzde. Tegeed ch amerikchuud tsagaan ordondoo chuluutei orood l uzej hardag shdee. Surtei garuu chi chin harin.
Ardchilsan orond turiin ordon bolon parlamentiin ordon ni neelttei bdag. Uneheer zuv shiidver gargasan bn.
zochin:
tanii yariad baigaa zuil chini toriin ordond hamaagui harin uul ovoond tengert oirhon ariun gazart hamaatai, uuniig bas yalgaj salgah heregtei, uul ovoond harin hen durtai ni garch bolohgui
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-26