Дуулиант хэргүүд хэрхэн шийдэгдэв

img

Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд хэрхэн шийдэгсэн талаар эргэн санууулья Б.Эрдэнэбилэгийн цаазын ялыг хэвээр үлдээв Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид  Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байна. Хурлаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээсэн. Б.Эрдэнэбилэг согтуугаар, шунахайн сэдэлтээр 2009 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Н-д хутга, заазуур тулгаж, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас зэрэг нийт 1 сая 455 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн. Улмаар мөн хохирогчид хутга заазуур тулгаж айлган, тохуурхан даажигнаж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлджээ. Мөн өнгөрсөн оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 40-44 УНО улсын дугаартай “Тоёото марк-2” загварын автомашиныг согтуугаар жолоодон яваад Х-ын “57-51 УБД” улсын дугаартай автомашиныг мөргөж, 259.500 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, уг үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан аж. Түүнчлэн 2011 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагийн орчим согтуугаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байранд өөрийн найз 35 настай эмэгтэй Д-тэй хардалтын улмаас маргалдан сүхээр удаа дараа цохиж, биед нь олон тооны гэмтэл, шарх сорви үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, уг гэмт хэргээ нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг харсан, талийгаач Д-ийн эх, 60 настай Ү, эцэг, 60 настай Б нарыг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан, ойр дотных нь хүний дэргэд удаа дараа хутгалж, санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн шунахайн сэдэлтээр хохирогчдын бие болон гэрээс нь алтан ээмэг, бөгж нэг хос, монетон бөгж, ээмэг, бөгжний хослол, талсттай ээмэг, бөгж, сувдан зүүлт, талийгаач Д-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны цалингийн карт, гар утас, 200000 төгрөг зэрэг нийт 1 сая 200 000 төгрөгийн эд зүйлийг авч явсан байна. Мөн талийгаач Д-ийн хүү Б-г “ална шүү” хэмээн хутга, сүх барьж заналхийлэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, гар, хөлийг нь хүлж, түүний мөнгөн гинж, чихэвч, “LG k-800” загварын гар утас, өмд, ботинк, цамц, тэлээ зэрэг нийт 395.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн аж. Үүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар бүлэглэж 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20-23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Э, Ц нарыг зодож, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан. Улмаар танхайн сэдэлтээр Э, Ц нарыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж хүлж орхин санаатайгаар алахыг завдсан байна. Түүнчлэн хохирогч М-ыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь гар, хөл, хүзүү, биеийг нь кабелийн утсаар хүлж орхин санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүхэд шилжүүлэв Улсын мөнгийг хувьдаа завшсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байсан Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгонтой холбоотой хэргийг Тээврийн проку­ро­рын газраас Баянгол дүүргийн шүүх рүү жилжүүлсэн байна. Д.Эрдэнэ-Отгон нь өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж 30 настай эрэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн юм. Тухайн үед хэргийн газар болох Төмөр замын гал командын зүүн талын Нарны зам дээр УНН 70-20 улсын дугаартай “Тoyota yitz” маркийн авто машинаар Д.Эрдэнэ-Отгон дайрсан болох нь камерт бичигдсэн байв. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас дөрвөн цагийн дотор шуурхай илрүүлж Д.Эрдэнэ-Отгоныг ээжийнх нь гэрээс баривчалсан юм. Ийнхүү түүнийг Замын цагдаагийн гзараас бусдын амь нас хохироосон, бусдын биед онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж Тээврийн прокуророын хяналтад хоёр ч удаа шилжүүлэв. Гэтэл энэ бүг­дэд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан юм. Ийнхүү хэрэг нь шийдэгдэхгүй удаа­ширч байсан уг хэргийг 14 хоногийн өмнө харьяа дүүргийн шүүх рүү жилжүүлсэн юм. Удахгүй шүүхийн тов тодорхой болох аж. Хэрвээ түүнийг шүүхээс буруутайг нь тогтоовол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 да­хин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох юм. Анодын хэрэг үргэлжилсээр Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Уламбаяр болон гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нэг жил долоон сарын турш үргэлжилж байна. Улсын мөрдөн байцаах газраас тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард прокурорын хяналтанд шилжүүлснээр тэднийг “Цагдан Хорих” төвд хорих шийдвэрийг гаргасан юм. Тэднийг “Анод” банкны эрх бүхийн албан тушаалтнуудыг найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Өнгөрөгч сар гаруй хугацаанд Цагдан хорих төвд хоригдсон Н.Даваа уржигдар Захиргааны хэргийн шүүх хуралд өөрийн биеэр оролцсон аж. Тэрээр Ашигт малтмалын газрын Геодизи, уул уурхай кадастрын хэлтсийн талаар нэхэмжлэл гаргасныг шүүх хурлаар хэлэлцэж “Н.Даваагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр” гаргажээ. Уг нэхэмжлэл нь “Монгол Газар” ХХК нь ашигт малтмалын хоёр лицензээ Анод банкинд барьцаалан зээл авсан хэдий ч тодорхой хугацааны дараа Анод банкинд барьцаалсан Олон-Овоотын лицензээ түр чөлөөлөх хүсэлт тавьж, талууд харилцан гэрээ байгуулсантай холбоотой юм. Гэсэн хэдий ч АМГ-ын Геодизи, уул уурхай кадастрын хэлтсйн дарга 973 дугаар тушаал гарган дээрх лицензүүдийг хүчингүй болгожээ. Н.Даваа энэ шийдвэрийг эсэргүүцэн өнгөрөгч тавдугаар сард ч шүүхэд гомдол гаргасан байна.   Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюун:
Даваагаар оролдохоо болих юм биш үү. Өнөө өглөө зүгээр л алхаж явна лээ. Бичих сайхан мэдээллүүд зөндөө л байна шүү дээ.
2012-08-27
Ter Surenkhor chiny Elbegeeg erunkhiilegch bolohod hamgiin ih tus bolj Enhbayariin Switzerlandiin bankan dahy dansiig ilchlene gej yavsan uym uyniih ny yal avna gej, harin ch shagnal avah bailgui
2012-08-27
Иргэн:
Хүн дайрчихаад, нохойн гөлөг дайрсан юм шиг өшгичин, чирж гулдарч байсан СҮрэнхорын авгайг торгоод өнгөрөх хэрэг үү? Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй шүү.
2012-08-26
Ter Surenkhor chiny Elbegeeg erunkhiilegch bolohod hamgiin ih tus bolj Enhbayariin Switzerlandiin bankan dahy dansiig ilchlene gej yavsan uym uyniih ny yal avna gej, harin ch shagnal avah bailgui