
Лондоны олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр, хүрэл медальт С.Ням-Очир болон тэдний дасгалжуулагч нар Засгийн газрын мөнгөн шагналаа гардаж аваад байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зуны олимпийн XXX наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарт мөнгөн шагналыг нь өчигдөр гардууллаа.
Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын журамд заасны дагуу Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг 30 сая, дасгалжуулагч З.Дүвчин 15 сая төгрөг гардлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ