Аршад Саид эргээд ирлээ, гэхдээ тэр улстөрчдөд зөвлөгөө өгөхгүй
Аршад Саид эрхмийн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаа дуусч, тэрбээр Монголын төр засагт зөвлөгөө өгөөд буцсан нь саяхан билээ. Тэгвэл Аршад Саид дахин Монголд ажиллах томилолт өвөртлөн иржээ. Гэхдээ тэр энэ удаад Монголын төр засгийн эрхмүүдэд зөвлөж дургүйг нь хүргэхгүй. Учир нь, Америкийн “Peabody Energy” компани Монгол дахь салбарын тэргүүнээрээ түүнийг томилжээ. “Peabody Energy” -ийн гүйцэтгэх захирал Ричард Наварре “ашигт малтмалын нөөц баялгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Монгол Улсад улс орнууд уул уурхайн компаниудаа төвлөрүүлж буй тул өөрийн компанийн салбар нэгжээ сайжруулж байгаагаа онцолж, улмаар Аршад Саидийг Монгол, Энэтхэгийн талаар өргөн мэдлэг туршлага хуримтлуулсан хүн учраас санал тавьж томилж байгаагаа мэдэгдээд байна. Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ