Иргэдэд төрийн ордон нээлттэй болов

img

Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт өчигдөр хайчиллаа. Ингэснээр иргэд Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж дэргэд нь зургаа татуулах боломжтой болж байгаа юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тууз хайчлахын өмнө “Өнөөдөр  бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэдгийг тодотгоод Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр болж 10 гаруй асуудал хээлцсэн. Хамгийн эхнийх нь Төрийн ордныг нээлттэй болгох энэ шийдвэр байлаа. Энэ шийдвэрийн дагуу Төрийн ордон түмэн олондоо хаалгаа нээж байна гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монголын Засгийн газар нээлттэй тунгалаг байхын түүчээ нь энэ арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод монголчууд бид төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй, түүхээрээ бахархах, омогших хаалгыг энэ өдөр нээж байна гэлээ.  Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хэлж байгаа үг, санал бодол, шүүмжлэлийг сонсон, мөрдөж ажиллахыг гол бодлогоо болгож  ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж ажиллана гэдгээ Сүхбаатарын талбайд цугласан олон түмэнд хандаж хэллээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн  музейг өчигдрөөс олон нийтэд нээж, байнгын үйл ажиллагаатай болгох тухай тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг уншиж танилцуулсны дараагаар иргэд Төрийн ордны босгоор алхаж Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа мөргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХАЛДАШГҮЙ ЭРХ:
МОНГОЛЫН ИРГЭД АХИАД Л ХУУРТЧИХЛАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ СОНГОЛОО ГЭСЭН ЧИНЬ ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУДЫГ СОНГОСОН ЮМ БИШ ҮҮ МОНГОЛЫН ТӨРӨӨ ГЭЖ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ ГЭЖ УИХ-ЫН ГИШҮҮН ТҮҮНЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН САЙДУУДЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ҮЙЛЧИЛДЭГ ЭРХ ХАРИУЦЛАГА АЛДСАН САЙД ХАМГИЙН ИХ БУРУУТЛАА ГЭХЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛАА ӨГНӨ ХАРИН ЭРХЭЭ ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХЭЭР ХАМГААЛУУЛНА ДАРААГИЙН САЙД НЬ БАС Л УИХ-ЫН ГИШҮҮН ӨӨРИЙГӨӨ БОДООД ХАРИУЦЛАГА АЛДСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ХЭЗЭЭ Ч ШИЙТГЭХГҮЙ ГЭТЭЛ БАС АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛГҮЙ 25 ГИШҮҮН БАЙНА НАМЫН ТӨЛӨӨЛӨЛИЙН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙН ДООР НУУГДАГСАД ГЭТЭЛ НАМУУД НЬ ТАРАХ ЮМУУ ТАТАН БУУГДВАЛ АДИЛХАН ЦУГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮНЭНДЭЭ БОДИТОЙГООР НАЭМЫН ГИШҮҮДИЙН ТООГ БҮХ НАМУУДААР ГАРГАВАЛ СОНИН ИНЭЭДЭМТЭЙ ТОО ГАРАХ БАЙХ ШҮҮ СОНИРХСОН ЧИНЬ 2 САЯ ГАРУЙ НАМУУДЫН ГИШҮҮД БАЙХ ЮМ ЭНЭ ТООГООР БОЛ 1-Р АНГИЙН ХҮҮХДҮҮД НАМД ЭЛСЧИХСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ ТЭГЭЭД ТЭДНИЙХЭЭЭ ДУУ ХООЛОЙ БОЛЖ УИХ-Д НАМ НЬ СОНГОГДСОН БОЛОХ НУУ ХЭ ХЭ
2012-08-27
Ninja:
uhsen atsaaraa ajildiin yu ch hiihgui ene zasgiin gazar bol
2012-08-27
yamar sanaa gargah n chuhal bish heregjuuleh n chuhal garaa sain bol baria sain ardchilsan nam uragshaa aldsan onoson n hamaagui bish shuu aldah erhgui ajil shuu uls turchduu surtei surtei huuli togtoomjuud garch l bdag heregjsen n hovorshuu ardchilsan namiig demjij bna alivaad ulger duurail uzuulie gevel uuruusuu l eheldeg Batuuliig demjij bna
2012-08-27
Enen zasgiin gazarchin harin owoo ajilmaar shinjtei baina. Bayar hurge
2012-08-27