
Оюутны виза картын захиалга өнөөдрөөс эхэллээ. Өмнө нь оюутны холбоон дээр захиалан авдаг байсан бол энэ жилээс сургууль дээрээсээ авахаар болсон. Шар карт, тасалбарын наалтыг захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь цээж зурагийн хамт сургуулийнхаа оюутны холбоондоо хандах хэрэгтэй аж.
Оюутны шар картыг 2100 төгрөгөөр захиалах бөгөөд хоёр жилийн турш хүчинтэй. Мөн өнгөрсөн жил 4200 төгрөгөөр захиалж байсан наалтын үнэд өөрчлөлт орохгүй бололтой. Энэхүү картыг жилд нэг удаа захиалан, виза картандаа нааж жилийн турш ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүй зорчих эрхтэй юм. Мөн энэ жилээс ажлын өдрүүдээр үгншүй зорчуулаагүй тасалбар хураагч болон автобусны дугаарыг тэмдэглэж аваад МОХ болон нийтийн тээврийн газарт мэдэгдэх боломжтой.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ