
Өнөөдөр энэ оны 239 дэх өдөр, он дуусахад 126 хоног үлдсэн ажгуу. Наймдугаар сарын 27-ны энэ өдөр манай гаригийн түүхнээ олон үйл явдал тэмдэглэгдэн үлдсэнээс цухас дурдая.
-Оросын эзэнт гүрэн болон Манж чин гүрэн 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулсан.
-1810 онд Наполеоны усан цэргийн флот Английн флотод Ла Маншийн хоолойд хиар цохиулжээ
-1813 онд Наполеон Бонапартын арми Пруссын Дрезден хотын ойролцоо Австри, Орос, Пруссийн эзэнт гүрний нэгдсэн армийг бут цохижээ
-1896 онд Англо-Занзибарын дайн дэлхийн хамгийн богино хугацааны дайн хэмээн түүхэнд үлджээ. /45 минутад англичууд Занзибарыг эзэлсэн/
-1982 онд Туркийн цэргийн атташе Атилла Алтикатыг Канадын нийслэлд Армений өшөө авагчдын бүлэглэл буудан хороосон
-Балтийн орнууд болох Эстони, Латви, Литвийн тусгаар тогтнолыг Европын холбоо хүлээн зөвшөөрсөн. Мөн Молдав улс тусгаар тогтносон.
-2000 онд 540 метрийн өндөртэй Москвагийн Останикино цамхагт гал гарч, хүний амь эрсдсэн
-2003 онд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон зургаан талт анхны хэлэлцээр болж өнгөрсөн
Мөн 1981 оны энэ өдөр Зөвлөлт Оросын алдарт хоккейчин Валерий Харламов аймшигт ослоор өөд болсон өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ