Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн ням гарагт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр их, дээд сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийг 20-50 хувь нэмэгдүүлэх саналыг сургуулийн удирдлагуудын зүгээс танилцуулсан.
Тэгвэл БШУЯ-наас өнөөдөр сургалтын төлбөрийн нэмэгдлийн хэмжээг эцэслэн шийдвэрлэсэн талаараа хариу өгөх гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ