
Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт амралтын өдөр таарч байгаа билээ. Ирэх сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлт болох бол их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт ирэх сарын 3-нд болох аж.
Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн эхний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" сэдэвт хичээлийг МҮОНРТ-ээр 10.00 цагт заах юм байна. Тус хичээлийг “Монголын нууц товчоо” номын хүүхдийн хүмүүжилтэй холбоотой сэдвээр заахаар болжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ