Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын 30 гаруй цэцэрлэгээр орж, багш, эрхлэгч болон эцэг эхчүүдтэй уулзлаа.
Мэдээж цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас нийт хүүхдийн бараг 50 % нь энэ жил цэцэрлэггүй үлдэж байна. Багш эрхлэгч нарын хамгийн их санаа зовж буй бас нэг асуудал бол нэг хүүхдэд оногдож буй хоолны зардал байлаа. Өдөрт нэг хүүхдэд хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тооцож төсвөөс олгодог бөгөөд энэ төсвөөр өдөрт 3 удаа хооллох естой.
Өглөө хүүхэд гэрээсээ ирэхдээ цэцэрлэг дээрээ өглөөний цай ууна гээд гэртээ цай уухгүй ирдэг. Харин цэцэрлэгийн өглөөний цайнд нэг аяга цай, жижиг аяга каш өгдөг байна. Өдрийн хоолондоо махтай хоол өгдөг, үдээс хойш 4 цагийн уед аяга цай нэг ширхэг боов өгдөг. Таны хүүхэд цэцэрлэгээсээ ирэхдээ өлсгөлөн байгаа бол гайхах хэрэггүй. Маш их хөдөлгөөнтэй, тоглож наадаж энергиэ шавхаж байдаг хүүхдүүдэд энэ хоол хүрэлцээтэй байж чадахгүй.
2009 онд 1100 төгрөгөөр хүүхдийн хоолны төсөв батлагдсан ба тэр үед махны унэ 3500 төгрөг байсан. Өнөөдөр махны үнэ 9000 төгрөг болсон байхад энэ төсөв хэвээрээ л байгаа учраас хүүхдийн хоолны оногдох ёстой калори стандарт хэмжээндээ огт хүрэхгүй байгааг цэцэрлэгийн ажиллагсад яриж байна. 2013 оны төсөвт хоолны мөнгийг 2100 төгрөгөөр тусгасан. Харин одоо 9- р сарын 1 ээс 12 сарыг дуустал хуучин төсвөөрөө санхүүжигдэхнээ.
4 сарын туршид хүүхдүүд илчлэг багатай хоолтой байхнээ.
Энэ долоо хоногт хэлэлцэгдэх төсвийн тодотголд хоолны мөнгөний зөрүү 1000 төгрөгийг суулгахад 500 гаруй сая төгрөг шаардлагатай. Шинэ засгийн газар шинэ боловсролын сайдын сонорт хүргэе. Хүүхдүүд цэцэрлэг дээрээ өлсөх нь байна шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ