
Москвагийн гол сүмд “Pussy Riot” нэртэй панк эсэргүү хамтлаг Оросын шашны тэргүүнүүд Ерөнхийлөгч Владимир Путинд тусладаг хэмээн эсэргүүцэж хоёрдугаар сард нэгэн богино хэмжээний тоглолт тавьсан. Уг хамтлагийн гурван гишүүнийг шашныг үзэн ядах сэдэлтээр танхайрсан хэргээр хоёр жил хорих ялаар шийтгэсэн юм. Тэгвэл тус тоглолтын үеэр хамт байсан гишүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа ба хоёр гишүүн эх орноосоо амжилттай дүрвэсэн талаар хамтлагийнхаа твиттер хуудаснаа бичсэн байна.
Хоригдсон бүсгүйчүүдийн нэгний нөхрийн хэлснээр уг гишүүд оросын цагдаа нар хүрч чадахгүй аюулгүй газар, өөрөөр хэлвэл Орос улстай гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээгүй орон руу очсон гэнэ. Мөн бүсгүйчүүд өөр орны феминистүүдийг цуглуулан дараагийн арга хэмжээгээ авах талаараа твиттертээ бичсэн байлаа.
Энэ хэрэг улс төрийн сэдэлтэй байсан хэмээн олон орны ажиглагчид, хөгжимчид, зарим засгийн газрууд үзэж байгааг Кремлин үгүйсгэсэн юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ