Samsung компанийн хувьцаа унажээ

img

Калифорниа мужийн шүүхээс баасан гаригт гаргасан шийдвэрээр Samsung компани Apple-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдож 1 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой болсон билээ. Тэгвэл энэ шийдвэрийн дараа Сөүлийн бирж дээр Samsung-ийн хувьцаа ойролцоогоор долоон хувь унаснаар 2008 оны аравдугаар сараас хойш хамгийн их унасан явдал боллоо. Нэг тэрбум ам.доллар төлүүлэх шийдвэр оюуны өмчийн маргаанууд дунд маш жинтэй шийд болсон бөгөөд БНСУ-ын компани давж заалдахаа мэдэгдсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар шүүхийн шийдвэр компанийн ашигт нөлөөлөх вий хэмээн хөрөнгө оруулагчид эмээж байна. Мөн Apple компани Samsung-ийн бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын зах зээлд зарах худалдааны хориг тавиулах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна. Одоо Samsung-ийн хамгийн том зовнил бол Apple тэдний хамгийн сайн борлуулалттай ухаалаг гар утас болох Galaxy S3-ыг онилж, АНУ-д худалдаалах эрхийг хаалгах юм. Өмнөх гомдолд Samsung-ийн хуучин бүтээлүүд дээр төвлөрсөн байсан юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen2:
solongos dandaa l huulbarladag shd e bvh ym n amerik shd e solongos bichig l zuutsen bdag bolhoos
2013-07-16
zochin:
Hezee baihdaa solongos , hayataduud uursduu shineer yum zohiodog bolchihoov...!!!! Japan , Amerikaas bainga huulj, hulgailsaar bgaad udii zeregtei yavj baigaa yum bishuu.
2013-03-10
horiogui sh dee zaragdjil bna shdee samsung bol hol haynaa
2013-02-08
Deegii:
Apple bolj baina. Samsung oorsdoo iphone-s Koread zarahiig horison yum chini ingeh heregtei.
2012-08-27