“Шударга ёс” эвслийн хуралдаан үргэлжилж байна

img

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг төрийн ордны “В” танхимд хуралдаж байна. Хуралдаан 11 цагт эхэлсэн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж буй ажээ. Энэхүү асуудал нь орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад асуудал багтсан юм байна. Дашрамд дурдахад, ирэх лхагва гарагт болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн ойрын үед эцэслэн шийдэж, УИХ-ын даргын захирамж гаргах ажээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ