Шинэ маягийн "туулайнууд" хотын гудамжинд мэр сэр...
Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч хөдөлгөөнийг нь хязгаарлахаар болсон билээ. Мөн нийтийн тээврийн автобус хотын төвөөр нэгдүгээр эгнээнд зорчих зэрэг шинэ дүрэм өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн хувьд 1 ба 6-гаар төгссөн цифр бүхий улсын дугаартай машинууд хөдөлгөөнд оролцохгүй. Замын зохицуулагчид ч ажлаа сайн хийж 1, 6 төгсгөлтэй машинуудыг зогсоож харагдана. Цагдаагийн нүдэнд өртөхгүйг хичээн "нуугдаж" яваа жолооч нар ч мэр сэр байх. Ямартай ч замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нийслэлийн удирдлагын ажил хэрэгжиж эхэллээ. Иргэд, жолооч нарын сэтгэгдлийг бид удахгүй сурвалжлагаар хүргэх болно.
Н.Өрнө










Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ