
Японы Окинава арлыг Болавен хэмээх хуй салхи ниргэн цахилгаан, нийтийн тээврийн хэрэгслийг сааталд оруулаад байсан юм. Аймшигт хуй салхи цааш БНСУ-г чиглэн явж байгаа аж. Орон нутгийн цагаар 11:00 цагт Болавен салхи Окинавагийн хойд хэсгээс 300 км-ийн зайд байсан юм.
Ерөнхийлөгч Мюн Бак Сөүлд бүрэн бэлтгэлтэй байхыг сануулсан байна. Энэ нь сүүлийн арван жил дэх хамгийн хүчтэй шуурга байж болзошгүй.
Гэхдээ хуй салхи мягмар гаригт Солонгосын хойгт хүрэх үед намжиж, шуурганы нэгдүгээр зэрэгт хүрэх таамаг байна. Энэ нь 119-153км/цаг хурдтай хар салхийг хэлдэг.
Хятадын зарим хэсэгт мөн хүчтэй бороо, салхи гарах бололтой.
Ням гаригт Окинава болон Японы өмнөд хот болох Кагошимад 75 мянга орчим хүн шуурганы улмаас цахилгаангүй болжээ. Нийт дөрвөн хүн шархадсан мэдээ байна.
Салхины хүч тооцоолсноос харьцангуй бага байсныг гамшгийн зохицуулалтын албаныхан хэлж байлаа. Цаг уурын хүрээлэнгээс салхины хурдыг 180 км/ц, хамгийн хүчтэйдээ 252 км/ц хүрнэ гэж тооцоолж байсан ч 140 км/ц хүрсэн гэнэ.
Энэхүү хуй салхи нь энэ улиралд зүүн азид хохирол учруулж буй 15 дахь хүчтэй шуурга юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ