Хүний уушгинд вандуй ургажээ

img

АНУ-ын Массачусетс мужийн нэгэн эр уушиг нь багтран яаралтай эмнэлэгт хүргэгдэн ирээд маш хачирхалтай онош сонссон байна. Рон Сведэн гэгч эр өвчин нь сэдрэх хүртэл хэдэн сарын турш уушигны архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэж байсан юм. Тэрээр рентген зураг авахуулах үедээ өөрийгөө хавдартай байж магадгүй гэж бодож байсан ч эсрэгээр уушгинд нь ургаж буй зүйлийг харсан байна. Эмч нар ямар нэг байдлаар идсэн вандуй нь буруу газар руу орж, нахиалсан гэж үзэж байгаа юм. “Хагалгааны дараа хамгийн түрүүнд идсэн хоолны ногоон дунд вандуй байсан. Би дотроо инээгээд л идсэн дээ” хэмээн ноён Сведэн ярьжээ. Ургамал 1,25 см-ийн хэмжээтэй байсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сувд:
Би их гайхсан шуу
2013-03-03
øàë áàëàðöèé
2012-08-28