МУИС-т элсэхийн тулд 5000 төгрөгөөр биеэ оношлуулах ёстой
МУИС-д шинээр элсэн орох оюутнууд энэ сарын сарын 27-31-нийг дуустал эмчийн үзлэгт хамрагдах ёстой аж. Үзлэгт хамрагдсаны дараагаар сургуульдаа бүртгүүлэх ёстой гэнэ. Зүгээр ч үгүй 5000 төгрөгийн төлбөртэй. Үүний дагуу МУИС-т элсэх залуус хотын төвд ойрд харагдаагүй дараалал үүсгэсэн нь энэ. Сургалтын төлбөрөө нэмэхээр болж буй энэ үед шинээр сургуулийнх нь босгыг давахаар ирж буй залуусыг 5000 төгрөгөөр оношилж буй нь иргэдийн дунд бухимдал нэмэх бас нэгэн шалтаг болжээ.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ