
Дахин сонгууль явагдах нийслэлийн Баянзүрх дүүрэгт Газар, орон байргүй иргэдийн холбоо гэгч газар дороос гараад ирэв. Энэ холбооны тус дүүргийн салбар зөвлөлийн дарга Б.Намхайнямбуугийн яриагаар бол хоёр долоо хоногт 8000 гишүүд дэмжигчидтэй болсон юм байх. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч энэ хүн газрын дамын наймааг баримттай мэддэг мөртлөө холбооны ерөнхийлөгчийнхөө овог нэрийг сайн мэддэггүй ажээ. Газар, орон байргүй иргэдийн холбоонд МАН-ын цөөнгүй гишүүн нэгдээд байгаа гэсэн нь эрхэм гишүүн асан Д.Арвин бололтой. Тэрээр Баянзүрхийн гэр хорооллын айлуудад дээрх холбооны танилцуулгыг тараалгаж, чин сэтгэлээсээ дэмжинэ гэсэн үг дайж байналээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ