АН-ын бүлэг мэдээлэл өгсөнгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөсөн боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн нэгдсэн саналаар дэмжсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг төслийг хэлэлцээд Чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ