
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Лүндэгийн Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр томиллоо.
Л.Пүрэвсүрэн нь 1989-2009 онуудад Монгол Улсын дипломат албанд ажиллаж байсан бөгөөд 2009 оноос Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.Тодруулбал,
1964 онд Говь-Алтай аймагт төрсөн.
1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн.
1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе
1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч
1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе
1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга
2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан.
Л.Пүрэвсүрэн 1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа, 2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль, 2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази, Номхон далайн төв зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ